Тайлбарлах гэж оролдьё. Гэхдээ би өөрөө Япон хэл сайн биш тул буруу ойлгож байгаа зүйлс байгаа байж ч мэднэ.
Тухайлбал: 気を付ける гэдэг нь "анхааралтай байгаарай" гэсэн утгыг илэрхийлнэ. Хэрэв үүнийг үг нэг бүрээр нь авч үзвэл 気-き-сэтгэл, 付ける-つける-тогтоох, гэсэн утга бөгөөд махчилбал сэтгэлийг (нэмж) тогтоох гэсэн үг юм.
Ингээд хэдэн жишээ бичье.
- 気 を使う-きをつかう-сэтгэлээ хэрэглэх буюу халамжлах. Жишээ: хэн нэг нь өөрт чинь их санаа тавьсан үед そんなに気を使わないで下さい гэвэл ийм их сэтгэл тавиад хэрэггүй гэж хэлж болох юм.
- 間に合う-まにあう-цагт нь таарах буюу амжих. Жишээ: 作業を間に合わせました。 ажил цагтаа амжсан.
- 思 い出す-おもいだす-бодол гарах буюу санах. Жишээ: Ямар нэг зүйлийг мэддэг хир нь мартчихаад санахгүй байгаа үедээ 分かるけど思い出さない гэж хэлж болох юм.
- や り取り-やりとり-хийх авах буюу харилцан хамртран мэдээлэл солилцож ажиллах. Жишээ:日本のチームとモンゴルのチームはその件に関してずっとやり取りしていました。гэвэл Японы баг, Монголын баг энэ зүйлийн тухайд байнга харилцан ажиллаж байна гэсэн утга юм.
- 組 み立て-くみたて-цуглуулж босгох буюу эвлүүлэх. Жишээ: モンゴルゲルを組み立てるのにたった2時間しかかからない。 гэвэл Монгол гэрийг угсрахад ердөө 2 цаг л зарцуулдаг.
- 自信を付ける-じしんをつける-итгэлийг тогтоох буюу өөртөө итгэлтэй болох.
No comments:
Post a Comment