Friday, April 14, 2006

第1課

文型

1。わたしは オチロです。
2。ナロンさんは 日本人では(じゃ) ありません。
3。アリさんは 研修生ですか。
4。りーさんは 研修生です。

例文

1。あなたは オチロさんですか。
  ...はい、 [わたしは] オチロです。
  ...いいえ、 [わたしは] オチロでは ありません。

2。ナロンさんは インドネシア人ですか。
  ...いいえ、 インドネシア人では ありません。タイ人です。

3。マリオさんも タイ人ですか。
  ...いいえ、 マリオさんは フイリピン人です。

4。あの 人は だれですか。
  ...ラオさんです。

5。ラオさんは 先週制ですか。
  ...はい、 東京電気の 選手制です。

6。田中さんは 何歳ですか。
  ...28 [歳] です。


会話

紹介

田中: 皆さん、 おはよう ございます。
    わたしわ 田中です。
    どうぞ よろしく。
ラオ: 初めまして。
    わたしわ インドの ラオです。
    東京電気の 研修生です。
    専門は コンプユーターです。
    どうぞ よろしく。

Шинэ үгс

  1. わたし : watashi :  Би
  2. わたしたち :watashi-tachi : Бид
  3. あなた : anata : Та , чи
  4. あの人( ひと) : ano hito : тэр хүн
  5. 皆(みな)さん : minasan : та бүгд , та бүхэн
  6. 先生(せんせい) : sensei : багш
  7. 研修生(けんしゅうせい) : kenshuusei : дадлагажигч
  8. ~さん : ~san : гуай (Mr. Mrs. Miss)
  9. だれ(どなた) : dare(donata) : хэн/доната гэдэг нь хүндэтгэлийн хэлбэр/
  10. はい : hai : тийм
  11. いいえ : iie : үгүй
  12. 電気(でんき) : denki : эрчим хүч, тог цахилгаан
  13. 機械(きかい) : kikai : машин механизм
  14. 自動車(じどうしゃ): jidoosha : автомашин
  15. コンピューター :konpyuutaa : компютер
  16. 専門(せんもん) : senmon : мэргэжил, мэргэшил
  17. −歳(さい): -sai : нас
  18. 何歳(なんさい)эсвэл おいくつ: nan-sai(o-ikutsu) : хэдэн настай, о-икүцү гэдэг нь хүндэтгэсэн хэлбэр
  19. 日本(にほん): Nihon : Япон
  20. インド : Indo : Энэтхэг
  21. インドネシア : Indonesia: Индонез
  22. 韓国(かんこく) : Kankoku: Солонгос
  23. 中国(ちゅうごく) : Chuugoku: Хятад
  24. フイリピン : Firipin :  Филипин
  25. タイ : Tai : Тайланд
  26. マレーシア : Mareeshia : Малайз
  27. モンゴル : Mongoru : Монгол
  28. 〜人(じん): ~jin : Аль улсын хүн бэ гэдэгийг хэлэхэд хэрэглэнэ. Жишээ нь:日本人-Япон хүн
  29. おはよう ございます。: Ohayoo gozaimasu. : Өглөөний мэнд
  30. はじめまじて。 : Hajimemashite. : Анх танилцахдаа хамгийн түрүүнд хэлдэг үг. Тантай анх удаа уулзаж байна - гэсэн утгатай.
  31. ど うぞ よろじく。 : Doozo yoroshiku. : Өөрийгөө танилцуулж дуусаад хэлдэг үг. Тантай танилцахад таатай байна, намайг ивээж байгаарай - гэсэн утгатай.
  32. 文型(ぶんけい) : Өгүүлбэрийн хэв
  33. 例文(れいぶん) : Загвар өгүүлбэр
  34. 会話(かいわ) : Харилцан яриа
  35. 紹介(しょうかい) : Танилцуулга
  36. 田中(たなか) : Танака - хүний нэр

Дүрэм

1. Нэр үг[N]
Япон хэлэнд нэр үг олон тоон дээр хувирдаггүй.

2. Дагавар[P] ... wa, mo, ka гэх мэт
Япон хэлэнд үг болон өгүүлэмжийн хоорондын дүрмийн холбоо дагаваруудаар илэрхийлэгддэг.

1) [N wa]
wa дагавараар өгүүлэгч этгээд N ийн талаар ярьж байгааг илэрхийлнэ.

Watashi wa kenshuusei desu. Би бол дадлагажигч.

2) [N mo]
wa-тай ижилээр тэр үг нь ярианы сэдэв болохыг илэрхийлэх бөгөөд адилхан зүйл буюу үзэгдэл өмнө үнэн болох нь яригдсан үед хэрэглэнэ.

Tanak-san wa Nihon-jin desu. Танака гуай япон хүн.
Kimura-san mo Nihon-jin desu. Кимура гуай ч бас япон хүн.

3)[Өгүүлбэр ka](1)
Өгүүлбэрийн төгсгөлд ka залгаснаар асуух өгүүлбэр болдог. Асуух өгүүлбэрийн төгсгөлд өргөлтийг ихэсгэнэ.

Anata wa kenshuusei desu ka. Та дадлагажигч уу?

4)[N no N](1)
no нэр үгийг нэр үгтэй холбох бөгөөд өмнөх үг нь арынхдаа нөлөөлнө. Энэ дүрэмд no харьяалахын тийн ялгалийг заана. Бусад дүрмийг 2, 3 дугаар хичээл дээр үзнэ.

Watashi wa Tookyoo-denki no kenshuusei desu. Би Токио Дэнки компаний дадлагажигч.

3. desu
1) desu нь батлах өгүүлбэрийн төгсгөлд нэр үг эсвэл тэмдэг нэрийн араас орно. Мөн сонсогчидод хүндэтгэлтэй хандаж байгааг илэрхийлдэг. (20 -р хичээл)

2)
балах - desu
үгүйсгэх - dewa arimasen

* Өдөр тутмын ярианд dewa arimasen -ий оронд ja arimasen -ийг хэрэглэж болно.

4. -san
Япон хэлэнд -san дагаварыг гуравдагч этгээд эсвэл сонсогчын нэрийн ард залгагдаж хүндлэл үзүүлж буйг илэрхийлдэг. Өгүүлэгч өөрийнхөө нэрийн араас хэзээ ч хэрэглэдэггүй.
Watashi wa Kinura desu. Би Кимура
Anata wa Tanaka-san desu ka. Та Танака гуай юу?
Tanaka Haruo бүтэн нэр
Tanaka овог
Haruo өөрийн нэр

Хүнийг дуудахдаа овогийн нэрээр эсвэл бүтэн нэрийг хэрэглэнэ. Өөрийнх нь нэрийг ойр дотны найзууд бие биеээ дуудахад ашигладаг.

5. Асуух өгүүлбэр(1)
Япон хэлэнд гурван янзын асуух өгүүлбэр байдаг. Энд бид дараах хоёрыг сурья.
1) ka төгсгөлтэй асуух өгүүлбэр
Anata wa kenshuusei desu ka. Та дадлагажигч уу?
...Hai, kenshuusei desu. ...Тиймээ, дадлагажигч
...Iie, kenshuusei dewa arimasen. ...Үгүй, дадлагажигч биш.
Ийм төрлийн асууха өгүүлбэрт хариулахдаа заавал Hai тийм Iie үгүй хоёрын нэгийг өгүүлбэрийн өмнө нэмж өгөөрэй. Тэгэхгүй бол ихэд бүдүүлэг буюу ярилцагчаа хүндлэхгүй байгаа мэт сонсогдох болно.
2) Асуух үгтэй өгүүлбэр
Ano hito wa dare desu ka. Энэ хүн хэн бэ?
...Rao-san desu. ...Энэ бол Рао гуай.
Дээрх асуух өгүүлбэрт асуух үг нь dare(хэн) юм. Япон хэлэнд асуух өгүүлбэрийн үгүүдийн дараалал нь батлах өгүүлбэртэйгээ адилхан. Монгол хэлтэй төстэй.

6. -sai
Насыг хэлэхдээ тоолох дагавар болох -sai ийг насыг зааж байгаа тооныхоо араас залгадаг. Хүний насыг асуухдаа асууха үг nan ий араас залгаж nan-sai гэж хэрэглэнэ. Илүү хүндэтгэлтэйгээр асуух бол o-ikutsu -ийг nan-sai ийн оронд хэрэглэдэг. Ингэж асуусан тохиолдолд -sai ийг хэрэглэхгүй байж болно.
Tanaka san wa nan-sai(o-ikutsu) desu ka. Танака гуай, та хэдэн настай вэ?
...(Watashi wa) 28-sai desu. ...Би 28 настай.
...28 desu.

No comments: