Friday, April 14, 2006

第8課

文型

1。 ラオさんは 親切です。
2。 東京は 大きいです。
3。 ラオさんは 親切な 人です。
4。 東京は 大きい 町てす。

例文

1。 センターは 静かですか。
   ...はい、 静かです。
   ...いいえ、 静かでわ ありません。

2。 タイは 今 暑いですか。
   ...はい、 たいへん 暑いです。
   ...いいえ、 あまり 暑くないです。

3。 その 辞書は いいですか。
   ...いいえ、 あまり よくないです。

4。 日本の 食べ物は どうですか。
   ...おいしいですが、 高いです。

5。 木村さんは どんな 人ですか。
   ...きれいな 人です。 そして たいへん 親切です。

6。 ラオさんの かばんは どれですか。
   ...あの 黒い かばんです。

会話

センター訪問

加藤: やあ、 ラオさん、 しばらくですね。
    お元気ですか。
ラオ: はい、 元気です。
    どうぞ こちらへ。

    ーーーーーーーーーーーーーーーーーー

ラオ: コーヒーは いかがですか。
加藤: あ、 どうも。
    いただきます。
    おいじい コーヒーですね。
    日本語の 勉強は どうですか。
ラオ: そうですね。 難しいですが、 おもしろいです。

Шинэ үгс

綺麗「な」 : きれい「な」 ー хөөрхөн, сайхан 
ハンサム「な」 ー сайхан(залуу)
親切「な」 : しんせつ「な」 ー сайхан сэтгэлтэй, сайн
有名「な」 : ゆうめい「な」 ー алдартай
元気「な」 : げんき「な」 ー зүгээр, эрүүл саруул
静か「な」 : しずか「な」 ー чимээгүй
賑やか「な」 : にぎやか「な」 ー тайван амгалан
大きい : おおきい ー том
小さい : ちいさい ー жижиг
新しい : あたらしい ー шинэ
古い : ふるい ー хуучин
いい(よい) ー сайн
悪い : わるい ー муу
暑い : あつい ー халуун
寒い : さむい ー хүйтэн(цаг агаар)
つめたい ー хүйтэн(температур)
難しい : むずかしい ー хэцүү
易しい : やさしい ー амархан
高い : たかい ー өндөр, үнэтэй
安い : やすい ー хямдхан
低い : ひくい ー намхан, доогуур
面白い : おもしろい ー сонирхолтой
美味しい : おいしい ー амттай
白い : しろい ー цагаан
黒い : くろい ー хар
赤い : あかい ー улаан
青い : あおい ー хөх
試験 : しけん ー шалгалт, шүүлэг
宿題 : しゅくだい ー гэрийн даалгавар
食べ物 : たべもの ー хоол
桜 : さくら ー сакура(ургамал)
花 : はな ー цэцэг
町 : まち ー хот, тосгон
山 : やま ー уул
富士山 : ふじさん ー Фүжи уул
所 : ところ ー газар
どう ー ямар
どんな〜 ー ямархуу
どれ ー аль нь
たいへん ー маш
あまり ー тйим ч ...
そして ー ба, бөгөөд, бас
〜が〜 ー 〜, гэхдээ 〜
やあ ー Сайн уу. Хоёр эрэгтэй найз уулзахдаа хэлдэг.
しばらくですね。 ー Уулзалгүй удлаа шүү.
お元気ですか。 ー Сонин юу байна?, эсвэл Бие тэнхээ данги уу?
どうぞ こちらへ。 ー Үүгээр явна уу?
「コーヒー」は いかがですか。 ー 「Аяга」 кофе уух уу.
いただきます。 ー Хоол идэх эсвэл уухын өмнө хэлдэг.
ごちそうさま「でした」。 ー Амттай байлаа. (Хоол идэж дуусаад хэлдэг)
そうですね。 ー аан, нөгөө гэх мэт сул үг

Дүрэм

Тэмдэг нэр

1. Тэмдэг нэр тодотгол гишүүнээр хэрэглэгдэх
Япон хэлэнд нэр үгийг өөрчилж байгаа тодотгол нь нэр үгийнхээ өмнө ордог. Дараах хоёр төрлийн тэмдэг нэр байна.
a) i-тэмдэг нэр[A]
b) na-тэмдэг нэр[Na]
Нэр үгийг тодотгохдоо i-аар төгсөж байгаа тэмдэг нэрийг i-тэмдэг нэр[A], na-аар төгсөж байгаа тэмдэг нэрийг na-тэмдэг нэр[Na] гэж нэрлэдэг.

Tookyoo wa ookii machi desu. ~ Токио бол том хот.
Rao-san wa shinsetsuna hito desu. ~ Рао гуай сайн хүн.

1) Бүх i-тэмдэг нэр -i аар төгсөнө.(-i ийн өмнөх авиа нь a,i,u,o ийн аль нэг байна)

chiisai - жижигхэн
atsui - халуун
ookii - том
omoi - хүнд

2) na-тэмдэг нэрүүд -i болон -ei ээс бусад авиагаар төгссөн байна; харин kirai-бол онцгой бол онцгой тохиолдол.

shinsetsu - сайн
shizuka - чимээгүй
kirei - сайхан
yuumei - алдартай

2. Тэмдэг нэр өгүүлэхүүнээр хэрэглэгдэх
1) Өнгөрсөн биш цагт батлах хэлбэр
Хэрвээ тэмдэг нэр өнгөрсөн биш цагт батлах байдлаар хэрэглэгдэж байгаа бол i-тэмдэг нэр хэвээрээ, харин na-тэмдэг нэрийн -na нь гээгдэнэ.

Tookyoo wa ookii desu. ~ Токио том.
Rao-san wa shinsetsu desu. ~ Рао гуай сайн.

2) Өнгөрсөн биш цагт үгүйсгэсэн хэлбэр
I. i-тэмдэг нэрийн үгүйсгэсэн хэлбэр

atsui desu. - Халуун байна.
atsukunai desu. - Халуун биш байна.
Tai wa ima atsukunai desu. - Тайландад одоо халуун биш байгаа.
Онцгой тохиолдол: ii desu ийн үгүйсгэх хэлбэр нь yokunai desu.
Kono jisho wa ii desu. - Энэ толь бичиг сайн.
Kono jisho wa yokunai desu. - Энэ толь бичиг онц биш.

II. na-тэмдэг нэрийн үгүйсгэсэн хэлбэр

shizuka desu. - Чимээгүй байна.
shizuka dewa arimasen. - Чимээгүй биш байна.
Tookyoo wa shizuka dewa arimasen. - Токио чимээгүй биш.

3. amari~ -masen(үгүйсгэл)
amari-гэдэг нь "тийм ч" гэсэн утгыг илэрхийлнэ. Үгүйсгэх өгүүлбэрт өгүүлэхүүн болж байгаа үйл үг юмуу тэмдэг нэртэй хамт хэрэглэгдэнэ. Үйл хадлал болон төлөв байдалийн эрч хүч болон зэрэглэл их биш болохыг илэрхийлнэ.

Tai wa ima amari atsukunai desu. - Одоо Тайландад тийм ч халуун биш.
Nihon wa amari shizuka dewa arimasen. - Япон бол тийч ч нам гүм газар биш.

4. (~wa) doo desu ka ...ямар вэ?
Хүн юмуу юмсын төлөв байдал эсвэл тэр зүйлийн талаарх сэтгэгдэлийг асуухад doo-асуух үгийг хэрэглэнэ.

Nihon no tabemeono wa doo desu ka. - Япон хоол ямар байна?
Oishii desu ga, takai desu. - Амттай юм, тэгэхдээ үнэтэй.

5. donna + N (1) Ямар ...
Хүн юмуу юмсын шинж эсвэл зан чанарыг асуухад donno-асуух үгийг хэрэглэх бөгөөд нэр үгийн өмнө орно.

Kimura-san wa donna hito desu ka. - Кимура гуай ямархуу хүн бэ?
Kireina hito desu. - Тэр сайхан.

6. ~ga, ~ ..., гэвч ...
Хоёр өгүүлбэрийг холбож хэлэхэд сүүлд илэрхийлсэн зүйл нь өмнөхийнхөө эсрэг утгатай байвал ga-холбоосыг хэрэглэнэ.

Nihon no tabemono wa oishii desu ga, takai desu. - Япон хоол амттай боловч үнэтэй юм.

7. Soshite Мөн, бас
to нэр үгийг нэр үгтэй холбодог бол(6-р хичээл) soshite өгүүлбэрүүдийг холбоход хэрэглэгддэг.

Kimura-san wa kireina hito desu. Soshite taihen shinsetsu desu. - Хатагтай Кимура сайхан. Бас маш сайн хүн.

8. dore аль
Энэ бол гурав болон түүнээс дээш тооны зүйлсээс нэгийг онцолж асуухад хэрэглэдэг асуух үг.

Rao-san no kaban wa dore desu ka. - Рао гуайн цүнх аль нь вэ?
Ano kuroi kaban desu. - Тэр хар цүнх.

No comments: