Saturday, September 09, 2006

一番大切な物

Япон хэлний богино хугацааны сургалт маань талаасаа өнгөрөөд явж байна. Сургалт дуусахад хүний ярьсаныг ойлгодог өөрөө бодсоноо ярьчихдаг болох зорилтыг өмнөө тавьсан билээ. Өнөөдөр зорилгодоо хир ойрхон байгаагаа бодлоо, бодлоо ч гэж дээ багш маань бодогдуулахаар зүйлийг ярьсан юм. Юу сурсанаа эргээд харахад үнэхээр чамлалтай санагдаж сэтгэл үнэхээр зовж байна. Хүний ярьсаныг таамаглахаас биш бараг ойлгохгүй байгаа, өөрөө ярихдаа бас үнэхээр тааруу. Ичмээр л дээ.

Өчигдөр биднийг бодвол нилээд удаан хугацааны сургалтад хамрагдаж байгаа оюутнууд илтгэл тавьж байгааг үзлээ. Ярьж байгаа нь нилээд хурдан мэдэхгүй үг зөндөө байсан болохоор юу яриад байгааг нь барагцаагаар л таахаас биш сайн ойлгож нэг л чадсангүй. Тэгээд өнөөдөр багштайгаа өчигдрийн илтгэлийн талаар ярилцахад багш маань ийн өгүүлэв.

Өчигдөр та нарын сонссон илтгэлд ойлгохгүй юм байна уу гэлээ. Мэдээж мэдэхгүй үг болоод үзээгүй дүрэм зөндөө байгаа байх. Үүнээс болж сайн ойлгоогүй зүйл гарсан байх. Гэхдээ хэл сурахад хамгийн гол зүйл бол хүний ярьсаныг ойлгохоос гадна өөрийгөө илэрхийлэх хүсэл, нээлттэй байдал, санаачлага чухал гэж биднийг зоригжууллаа. Өчигдөрийн илтгэлийг өгсөн сэдвийн дагуу мэддэг үг мэддэг өгүүлбэрийн бүтцээ ашиглаад хийснээс биш тийм ч сонирхолтой зүйл байгаагүй гэж багш маань ярив. Харин манай ангийнхан бол үг цөөхөн мэддэг дүрэм бага үзсэн байгаа ч хамаагүй сонирхолтой зохион бичлэг хийдэг гэж магтлаа. Үг болоод дүрмийг үзээд сурахад амархан, харин дээр дурдсан өөрийгөө илэрхийлэх чадвар, нээлттэй байдлыг тийм ч амархан сурдаггүй учраас хэсэг хугацааны дараа та нар япон хэлэнд 上手 болно гэж бодож байна гэсэн юм.

Энэ яриа надад их урам хайрлаж, итгэл найдварын галд нэгээхэн цучил нэмж өгөв. Багшдаа баярлалаа.