Tuesday, April 18, 2006

第3課

文型

1。 ここは 教室です。
2。 事務所は あそこです。

例文

1。 ここは 受付ですか。
   ...いいえ、 事務所です。

2。 お手洗いは どこですか。
   ...あそこです。

3。 ラオさんは どこですか。
   ...部屋です。

4。 食堂は どちらですか。
   ...あちらです。

5。 会社は どちらですか。
   ...NTCです。

6。 NTCは 何の 会社ですか。
   ...コンピューターの 会社です。

7。 それは どこの 時計ですか。
   ...日本の 時計です。

8。 この カメラは いくらですか。
   ...38、000円です。

会話

デパートで

ラオ : ちょっと すみません。
店員A: はい。
ラオ : かばん売り場は どこですか。
店員A: かばん売り場ですか。 5階です。
ラオ : どうも。

---------------------------------

店員B: いらっしゃいませ。
ラオ : この かばんは いくらですか。
店員B: 3、500円です。
ラオ : じゃ、 これを ください。

Шинэ үгс

ここ - энд, энэ газар
そこ - тэнд, наана чинь
あそこ - тэнд(хол газар)
どこ - хаана

こちら - энд, энэ газар(ここ-ийн хүндэтгэсэн хэлбэр)
そちら - тэнд, наана чинь(そこ-ийн хүндэтгэсэн хэлбэр)
あちら - тэнд(хол газар)(あそこ-ийн хүндэтгэсэн хэлбэр)
どちら - хаана(どこ-ийн хүндэтгэсэн хэлбэр)

きょうしつ 教室 - анги, хичээлийн танхим
しょくどう 食堂 - хоолний танхим
おてあらい(トイレ) お手洗い - бие засах газар, жорлон
ロビー - амрах өрөө
うけつけ 受付 - үүдний жижүүр
じむしょ 事務所 - Оффис, ажлийн өрөө
へや 部屋 - өрөө, амьдрах өрөө
にわ 庭 - цэцэрлэг
「けんしゅう」センター - [Дадлагын] төв
エレベーター - Цахилгаан шат, лифт

うち 家 - гэр, сууц
かいしゃ 会社 - компани
くに 国 - улс
うりば 売り場 - тасаг(дэлгүүрт)
ーかい - давхар
ーえん 円 - еэн(японы мөнгө)
いくら - хэд(асуух үг)
ひゃく - зуу(тоо)
せん - мянга
まん - түм(арван мянга)

アメリカ - Америкийн Нэгдсэн Улс
イギリス - Их британи

「ちょっと」 すみません。- Уучлаарай.
どうも。 - Баярлалаа(Маш их баярлалаа гэдэгийг товчилж хэлнэ)
いらしゃい「ませ」。 - Тавтай морилно уу?(Үйлчилгээний газарт)
じゃ - За, за тэгвэл
「これ」を ください。 - [Үүнийг] өгөөч.

Дүрэм

1. коко, соко, асоко, доко, кочира, сочира, ачира, дочираХоёрдугаар хичээл дээр үзсэн корэ, сорэ, арэ - нь юмсыг зааж байсан бол коко, соко, асоко, доко - нь байрлалыг заана. кочира, сочира, ачира, дочира - нь мөн байрлал заах боловч эдгээр нь коко, соко, асоко, доко -ийн хүндэтгэсэн хэлбэрүүд болой.

2. доко ба дочираДоорх өгүүлбэр доко ба дочира -ийн алийг хэрэглэснээс хамаарч хоёр өөр утгатай. Эхнийх нь компанийн нэрийг, харин дараагийнх нь компаний байрлалыг асууж байна. Дочира-г хэрэглэсэн тохиолдолд ихэвчлэн компаний нэрийг асууж байна гэж ойлгодог.

Anata no kaisha wa dochira desu ka. Танай компаний нэр юу вэ?
Anata no kaisha wa doko desu ka. Танай компани хаана байдаг вэ?

3. N no N (3)Бид нэг болон хоёрдугаар хичээлүүд дээр но- нь хоёр нэр үгийг холбож нэг нь нөгөөдөө харьяалагдах утгыг илэрхийлдэгийг үзсэн. Но нь бас өөрөөр хэрэглэгддэгийг дараах жишээнээс харж болно.

コンピューターの かいしゃ - компютерийн компани
にほんの とけい - япон цаг
きのうの ばん - өнгөрсөн шөнө

Saturday, April 15, 2006

Хэллэгүүд

Хэл сурахад үг цээжлэхээс гадна хэллэг цээжлэх бол их хэрэгтэй байдаг. Харин цээжлэхдээ үгийг нь салгаж цээжлээд нийлмэл утгыг нь дараа нь цээжлэх нь логик уялдааг олоход их хэрэгтэй.

Тайлбарлах гэж оролдьё. Гэхдээ би өөрөө Япон хэл сайн биш тул буруу ойлгож байгаа зүйлс байгаа байж ч мэднэ.

Тухайлбал: 気を付ける гэдэг нь "анхааралтай байгаарай" гэсэн утгыг илэрхийлнэ. Хэрэв үүнийг үг нэг бүрээр нь авч үзвэл 気-き-сэтгэл, 付ける-つける-тогтоох, гэсэн утга бөгөөд махчилбал сэтгэлийг (нэмж) тогтоох гэсэн үг юм.

Ингээд хэдэн жишээ бичье.
  • 気 を使う-きをつかう-сэтгэлээ хэрэглэх буюу халамжлах. Жишээ: хэн нэг нь өөрт чинь их санаа тавьсан үед そんなに気を使わないで下さい гэвэл ийм их сэтгэл тавиад хэрэггүй гэж хэлж болох юм.
  • 間に合う-まにあう-цагт нь таарах буюу амжих. Жишээ: 作業を間に合わせました。 ажил цагтаа амжсан.
  • 思 い出す-おもいだす-бодол гарах буюу санах. Жишээ: Ямар нэг зүйлийг мэддэг хир нь мартчихаад санахгүй байгаа үедээ 分かるけど思い出さない гэж хэлж болох юм.
  • や り取り-やりとり-хийх авах буюу харилцан хамртран мэдээлэл солилцож ажиллах. Жишээ:日本のチームとモンゴルのチームはその件に関してずっとやり取りしていました。гэвэл Японы баг, Монголын баг энэ зүйлийн тухайд байнга харилцан ажиллаж байна гэсэн утга юм.
  • 組 み立て-くみたて-цуглуулж босгох буюу эвлүүлэх. Жишээ: モンゴルゲルを組み立てるのにたった2時間しかかからない。 гэвэл Монгол гэрийг угсрахад ердөө 2 цаг л зарцуулдаг.
  • 自信を付ける-じしんをつける-итгэлийг тогтоох буюу өөртөө итгэлтэй болох.
За ингээд миний мэддэг хэллэг бараг дууслаа. Туслаад баяжуулж зааж өгнө үү.

Friday, April 14, 2006

第8課

文型

1。 ラオさんは 親切です。
2。 東京は 大きいです。
3。 ラオさんは 親切な 人です。
4。 東京は 大きい 町てす。

例文

1。 センターは 静かですか。
   ...はい、 静かです。
   ...いいえ、 静かでわ ありません。

2。 タイは 今 暑いですか。
   ...はい、 たいへん 暑いです。
   ...いいえ、 あまり 暑くないです。

3。 その 辞書は いいですか。
   ...いいえ、 あまり よくないです。

4。 日本の 食べ物は どうですか。
   ...おいしいですが、 高いです。

5。 木村さんは どんな 人ですか。
   ...きれいな 人です。 そして たいへん 親切です。

6。 ラオさんの かばんは どれですか。
   ...あの 黒い かばんです。

会話

センター訪問

加藤: やあ、 ラオさん、 しばらくですね。
    お元気ですか。
ラオ: はい、 元気です。
    どうぞ こちらへ。

    ーーーーーーーーーーーーーーーーーー

ラオ: コーヒーは いかがですか。
加藤: あ、 どうも。
    いただきます。
    おいじい コーヒーですね。
    日本語の 勉強は どうですか。
ラオ: そうですね。 難しいですが、 おもしろいです。

Шинэ үгс

綺麗「な」 : きれい「な」 ー хөөрхөн, сайхан 
ハンサム「な」 ー сайхан(залуу)
親切「な」 : しんせつ「な」 ー сайхан сэтгэлтэй, сайн
有名「な」 : ゆうめい「な」 ー алдартай
元気「な」 : げんき「な」 ー зүгээр, эрүүл саруул
静か「な」 : しずか「な」 ー чимээгүй
賑やか「な」 : にぎやか「な」 ー тайван амгалан
大きい : おおきい ー том
小さい : ちいさい ー жижиг
新しい : あたらしい ー шинэ
古い : ふるい ー хуучин
いい(よい) ー сайн
悪い : わるい ー муу
暑い : あつい ー халуун
寒い : さむい ー хүйтэн(цаг агаар)
つめたい ー хүйтэн(температур)
難しい : むずかしい ー хэцүү
易しい : やさしい ー амархан
高い : たかい ー өндөр, үнэтэй
安い : やすい ー хямдхан
低い : ひくい ー намхан, доогуур
面白い : おもしろい ー сонирхолтой
美味しい : おいしい ー амттай
白い : しろい ー цагаан
黒い : くろい ー хар
赤い : あかい ー улаан
青い : あおい ー хөх
試験 : しけん ー шалгалт, шүүлэг
宿題 : しゅくだい ー гэрийн даалгавар
食べ物 : たべもの ー хоол
桜 : さくら ー сакура(ургамал)
花 : はな ー цэцэг
町 : まち ー хот, тосгон
山 : やま ー уул
富士山 : ふじさん ー Фүжи уул
所 : ところ ー газар
どう ー ямар
どんな〜 ー ямархуу
どれ ー аль нь
たいへん ー маш
あまり ー тйим ч ...
そして ー ба, бөгөөд, бас
〜が〜 ー 〜, гэхдээ 〜
やあ ー Сайн уу. Хоёр эрэгтэй найз уулзахдаа хэлдэг.
しばらくですね。 ー Уулзалгүй удлаа шүү.
お元気ですか。 ー Сонин юу байна?, эсвэл Бие тэнхээ данги уу?
どうぞ こちらへ。 ー Үүгээр явна уу?
「コーヒー」は いかがですか。 ー 「Аяга」 кофе уух уу.
いただきます。 ー Хоол идэх эсвэл уухын өмнө хэлдэг.
ごちそうさま「でした」。 ー Амттай байлаа. (Хоол идэж дуусаад хэлдэг)
そうですね。 ー аан, нөгөө гэх мэт сул үг

Дүрэм

Тэмдэг нэр

1. Тэмдэг нэр тодотгол гишүүнээр хэрэглэгдэх
Япон хэлэнд нэр үгийг өөрчилж байгаа тодотгол нь нэр үгийнхээ өмнө ордог. Дараах хоёр төрлийн тэмдэг нэр байна.
a) i-тэмдэг нэр[A]
b) na-тэмдэг нэр[Na]
Нэр үгийг тодотгохдоо i-аар төгсөж байгаа тэмдэг нэрийг i-тэмдэг нэр[A], na-аар төгсөж байгаа тэмдэг нэрийг na-тэмдэг нэр[Na] гэж нэрлэдэг.

Tookyoo wa ookii machi desu. ~ Токио бол том хот.
Rao-san wa shinsetsuna hito desu. ~ Рао гуай сайн хүн.

1) Бүх i-тэмдэг нэр -i аар төгсөнө.(-i ийн өмнөх авиа нь a,i,u,o ийн аль нэг байна)

chiisai - жижигхэн
atsui - халуун
ookii - том
omoi - хүнд

2) na-тэмдэг нэрүүд -i болон -ei ээс бусад авиагаар төгссөн байна; харин kirai-бол онцгой бол онцгой тохиолдол.

shinsetsu - сайн
shizuka - чимээгүй
kirei - сайхан
yuumei - алдартай

2. Тэмдэг нэр өгүүлэхүүнээр хэрэглэгдэх
1) Өнгөрсөн биш цагт батлах хэлбэр
Хэрвээ тэмдэг нэр өнгөрсөн биш цагт батлах байдлаар хэрэглэгдэж байгаа бол i-тэмдэг нэр хэвээрээ, харин na-тэмдэг нэрийн -na нь гээгдэнэ.

Tookyoo wa ookii desu. ~ Токио том.
Rao-san wa shinsetsu desu. ~ Рао гуай сайн.

2) Өнгөрсөн биш цагт үгүйсгэсэн хэлбэр
I. i-тэмдэг нэрийн үгүйсгэсэн хэлбэр

atsui desu. - Халуун байна.
atsukunai desu. - Халуун биш байна.
Tai wa ima atsukunai desu. - Тайландад одоо халуун биш байгаа.
Онцгой тохиолдол: ii desu ийн үгүйсгэх хэлбэр нь yokunai desu.
Kono jisho wa ii desu. - Энэ толь бичиг сайн.
Kono jisho wa yokunai desu. - Энэ толь бичиг онц биш.

II. na-тэмдэг нэрийн үгүйсгэсэн хэлбэр

shizuka desu. - Чимээгүй байна.
shizuka dewa arimasen. - Чимээгүй биш байна.
Tookyoo wa shizuka dewa arimasen. - Токио чимээгүй биш.

3. amari~ -masen(үгүйсгэл)
amari-гэдэг нь "тийм ч" гэсэн утгыг илэрхийлнэ. Үгүйсгэх өгүүлбэрт өгүүлэхүүн болж байгаа үйл үг юмуу тэмдэг нэртэй хамт хэрэглэгдэнэ. Үйл хадлал болон төлөв байдалийн эрч хүч болон зэрэглэл их биш болохыг илэрхийлнэ.

Tai wa ima amari atsukunai desu. - Одоо Тайландад тийм ч халуун биш.
Nihon wa amari shizuka dewa arimasen. - Япон бол тийч ч нам гүм газар биш.

4. (~wa) doo desu ka ...ямар вэ?
Хүн юмуу юмсын төлөв байдал эсвэл тэр зүйлийн талаарх сэтгэгдэлийг асуухад doo-асуух үгийг хэрэглэнэ.

Nihon no tabemeono wa doo desu ka. - Япон хоол ямар байна?
Oishii desu ga, takai desu. - Амттай юм, тэгэхдээ үнэтэй.

5. donna + N (1) Ямар ...
Хүн юмуу юмсын шинж эсвэл зан чанарыг асуухад donno-асуух үгийг хэрэглэх бөгөөд нэр үгийн өмнө орно.

Kimura-san wa donna hito desu ka. - Кимура гуай ямархуу хүн бэ?
Kireina hito desu. - Тэр сайхан.

6. ~ga, ~ ..., гэвч ...
Хоёр өгүүлбэрийг холбож хэлэхэд сүүлд илэрхийлсэн зүйл нь өмнөхийнхөө эсрэг утгатай байвал ga-холбоосыг хэрэглэнэ.

Nihon no tabemono wa oishii desu ga, takai desu. - Япон хоол амттай боловч үнэтэй юм.

7. Soshite Мөн, бас
to нэр үгийг нэр үгтэй холбодог бол(6-р хичээл) soshite өгүүлбэрүүдийг холбоход хэрэглэгддэг.

Kimura-san wa kireina hito desu. Soshite taihen shinsetsu desu. - Хатагтай Кимура сайхан. Бас маш сайн хүн.

8. dore аль
Энэ бол гурав болон түүнээс дээш тооны зүйлсээс нэгийг онцолж асуухад хэрэглэдэг асуух үг.

Rao-san no kaban wa dore desu ka. - Рао гуайн цүнх аль нь вэ?
Ano kuroi kaban desu. - Тэр хар цүнх.

第2課

第 2 課

文型

1。 これは 本です。
2。 それは わたしの 本です。
3。 この 本は わたしのです。

例文

1。 これは 辞書ですか。
   ...はい、 そうです。

2。 それは 鉛筆ですか。
   ...いいえ、そうでは ありません。 ボールペンです。

3。 それは 何ですか。
   ...「これは」 ライターです。

4。 それは ボールペンですか、 シャープペンシルですか。
   ...シャープペンシルです。

5。 あれは だれの かばんですか。
   ...リーさんの かばんです。

6。 この辞書は あなたのですか。
   ...いいえ、 わたしのでは ありません。

7。 この 本は だれのですか。
   ...わたしのです。

会話

受付で

ラオ: 308 お願いします。
木村: はい、 どうぞ。
    これは あなたの 手紙ですか。
ラオ: はい、 そうです。
    どうも ありがとう ございます。
木村: あ、 しょっと 待って ください。
    この ボールペンも あなたのですか。
ラオ: いいえ、 違います。

Шинэ үгс

これ - энэ
それ - тэр
あれ - тээ тэр

この〜 - энэ~
その〜 - тэр~
あの〜 - тээ тэр~

ほん(本) - ном
ざっし(雑誌)- сэтгүүл
じしょ(辞書)- толь бичиг
ノート - тэмдэглэлийн дэвтэр
かみ(紙)- цаас
しんぶん(新聞)- сонин
てがみ(手紙)- захидал
えんぴつ(鉛筆)- үзэг
ボールペン - бал(бичдэг)
シャープペンシル - механик үзэг

たばこ - тамхи, янжуур
マタチ - тэмцээн
ライタ - асаагуур
はいざら(灰皿) - үнсний сав
かぎ(鍵) - түлхүүр
とけい(時計) - цаг
かばん(鞄) - цүнх
はこ(箱) - хайрцаг
テープレコーダー - магнитафон
でんわ(電話) - утас(ярьдаг)
いす(椅子) - сандал
つくえ(机) - ширээ
まど(窓) - цонх
ドア - хаалга
ラジオ - радио
テレビ - телевиз
カメラ - зургийн апрат, камер
なん(何) - юу(асуух үг)
そう - тйим үү

お願(ねが)いします。 - please, пожалуйста
どうぞ。 - Май, энэ
「どうも」ありがとう ございます。 - [Маш их] баярлалаа
あ - Аан(сул үг)
ちょっと - жаахан, түр
待(ま)って ください。 - хүлээгээрэй.
違(ちが)います。 - Үгүй, биш.

Дүрэм

1. Төлөөний үгс
1) корэ, сорэ, арэ
корэ - ярьж байгаа хүнд ойрхон байгаа зүйлийг өгүүлэхэд хэрэглэнэ.
сорэ - сонсож байгаа хүнд ойрхон байгаа зүйлийг өгүүлэхэд хэрэглэнэ.
арэ - ярьж байгаа болон сонсож байгаа хүмүүсээс аль альнаас нь хол байгаа зүйлийг ярьхад хэрэглэнэ.
2) коно, соно, ано
корэ, сорэ, арэ - бол нэр үгийн өмнө орохгүй, харин коно, соно, ано нь нэр үгийн өмнө орж нэр үгийг тодотгоно.

Kono hon wa watashino desu. Энэ ном бол минийх.

2. Hai soo desu. Iie, soo dewa arimasen.
Ямар нэг зүйлийг тодруулах асуултад хариулахад soo -г "soo desu", "soo dewa arimasen" гэж хэрэглэдэг. Ийм тохиолдолд soo г ашиглах нь товч бөгөөд энгийн байдаг. Гэхдээ soo г тэмдэг нэр болон(8 р хичээл) үйл үгээр төгссөн(4 р хичээл) асуух өгүүлбэрт хариулахад хэрэглэдэггүй.

Anata wa Tookyoo-kikkai no kenshuusei desu ka. Та Токио Кикай компаний дадлагажигч уу?
Hai, soo desu. Тиймээ, мөн.
Iie, soo dewa arimasen. Үгүй ээ, биш.

3. Асуух өгүүлбэр (2)
Сонголттой асуух өгүүлбэр: Энэ төрлийн асуух өгүүлбэрийн хариулт нь ka-аар төгссөн сонголтуудаас сонгогддог.

Sore wa boorupen desu ka, shaapupen desu ka.
Энэ бал уу, механик үзэг үү?
Boorupen desu. Бал.

Ийм төрлийн асуултад Hai эсвэл Iie-г ашиглахгүй.

4. N no N (2)
1) Харьяалал эзэмшлийг заана.
watashi no hon - миний ном
2) харьяалалыг заах no-ийн араас орох нэр үг нь байсан байгаагүй тодорхой байгаа тохиолдолд түүнийг гээж болно.

Kore wa anata no tegami desu ka. - Энэ таний захидал уу?
Hai, watashi no(tegami) desu. - Тиймээ, минийх.

Are wa dare no kaban desu ka. - Тэр хэний цүнх вэ?
Kimura-san no(kaban) desu. - Кимура гуайнх.

Anata wa Tookyoo-kikai no kenshuusei desu ka. - Та Токио-kикай компаний дадлагажигч уу?
Hai, Tookyoo-kikai no kenshuusei desu. Тийм, би Токио-kикай компаний дадлагажигч.

第1課

文型

1。わたしは オチロです。
2。ナロンさんは 日本人では(じゃ) ありません。
3。アリさんは 研修生ですか。
4。りーさんは 研修生です。

例文

1。あなたは オチロさんですか。
  ...はい、 [わたしは] オチロです。
  ...いいえ、 [わたしは] オチロでは ありません。

2。ナロンさんは インドネシア人ですか。
  ...いいえ、 インドネシア人では ありません。タイ人です。

3。マリオさんも タイ人ですか。
  ...いいえ、 マリオさんは フイリピン人です。

4。あの 人は だれですか。
  ...ラオさんです。

5。ラオさんは 先週制ですか。
  ...はい、 東京電気の 選手制です。

6。田中さんは 何歳ですか。
  ...28 [歳] です。


会話

紹介

田中: 皆さん、 おはよう ございます。
    わたしわ 田中です。
    どうぞ よろしく。
ラオ: 初めまして。
    わたしわ インドの ラオです。
    東京電気の 研修生です。
    専門は コンプユーターです。
    どうぞ よろしく。

Шинэ үгс

  1. わたし : watashi :  Би
  2. わたしたち :watashi-tachi : Бид
  3. あなた : anata : Та , чи
  4. あの人( ひと) : ano hito : тэр хүн
  5. 皆(みな)さん : minasan : та бүгд , та бүхэн
  6. 先生(せんせい) : sensei : багш
  7. 研修生(けんしゅうせい) : kenshuusei : дадлагажигч
  8. ~さん : ~san : гуай (Mr. Mrs. Miss)
  9. だれ(どなた) : dare(donata) : хэн/доната гэдэг нь хүндэтгэлийн хэлбэр/
  10. はい : hai : тийм
  11. いいえ : iie : үгүй
  12. 電気(でんき) : denki : эрчим хүч, тог цахилгаан
  13. 機械(きかい) : kikai : машин механизм
  14. 自動車(じどうしゃ): jidoosha : автомашин
  15. コンピューター :konpyuutaa : компютер
  16. 専門(せんもん) : senmon : мэргэжил, мэргэшил
  17. −歳(さい): -sai : нас
  18. 何歳(なんさい)эсвэл おいくつ: nan-sai(o-ikutsu) : хэдэн настай, о-икүцү гэдэг нь хүндэтгэсэн хэлбэр
  19. 日本(にほん): Nihon : Япон
  20. インド : Indo : Энэтхэг
  21. インドネシア : Indonesia: Индонез
  22. 韓国(かんこく) : Kankoku: Солонгос
  23. 中国(ちゅうごく) : Chuugoku: Хятад
  24. フイリピン : Firipin :  Филипин
  25. タイ : Tai : Тайланд
  26. マレーシア : Mareeshia : Малайз
  27. モンゴル : Mongoru : Монгол
  28. 〜人(じん): ~jin : Аль улсын хүн бэ гэдэгийг хэлэхэд хэрэглэнэ. Жишээ нь:日本人-Япон хүн
  29. おはよう ございます。: Ohayoo gozaimasu. : Өглөөний мэнд
  30. はじめまじて。 : Hajimemashite. : Анх танилцахдаа хамгийн түрүүнд хэлдэг үг. Тантай анх удаа уулзаж байна - гэсэн утгатай.
  31. ど うぞ よろじく。 : Doozo yoroshiku. : Өөрийгөө танилцуулж дуусаад хэлдэг үг. Тантай танилцахад таатай байна, намайг ивээж байгаарай - гэсэн утгатай.
  32. 文型(ぶんけい) : Өгүүлбэрийн хэв
  33. 例文(れいぶん) : Загвар өгүүлбэр
  34. 会話(かいわ) : Харилцан яриа
  35. 紹介(しょうかい) : Танилцуулга
  36. 田中(たなか) : Танака - хүний нэр

Дүрэм

1. Нэр үг[N]
Япон хэлэнд нэр үг олон тоон дээр хувирдаггүй.

2. Дагавар[P] ... wa, mo, ka гэх мэт
Япон хэлэнд үг болон өгүүлэмжийн хоорондын дүрмийн холбоо дагаваруудаар илэрхийлэгддэг.

1) [N wa]
wa дагавараар өгүүлэгч этгээд N ийн талаар ярьж байгааг илэрхийлнэ.

Watashi wa kenshuusei desu. Би бол дадлагажигч.

2) [N mo]
wa-тай ижилээр тэр үг нь ярианы сэдэв болохыг илэрхийлэх бөгөөд адилхан зүйл буюу үзэгдэл өмнө үнэн болох нь яригдсан үед хэрэглэнэ.

Tanak-san wa Nihon-jin desu. Танака гуай япон хүн.
Kimura-san mo Nihon-jin desu. Кимура гуай ч бас япон хүн.

3)[Өгүүлбэр ka](1)
Өгүүлбэрийн төгсгөлд ka залгаснаар асуух өгүүлбэр болдог. Асуух өгүүлбэрийн төгсгөлд өргөлтийг ихэсгэнэ.

Anata wa kenshuusei desu ka. Та дадлагажигч уу?

4)[N no N](1)
no нэр үгийг нэр үгтэй холбох бөгөөд өмнөх үг нь арынхдаа нөлөөлнө. Энэ дүрэмд no харьяалахын тийн ялгалийг заана. Бусад дүрмийг 2, 3 дугаар хичээл дээр үзнэ.

Watashi wa Tookyoo-denki no kenshuusei desu. Би Токио Дэнки компаний дадлагажигч.

3. desu
1) desu нь батлах өгүүлбэрийн төгсгөлд нэр үг эсвэл тэмдэг нэрийн араас орно. Мөн сонсогчидод хүндэтгэлтэй хандаж байгааг илэрхийлдэг. (20 -р хичээл)

2)
балах - desu
үгүйсгэх - dewa arimasen

* Өдөр тутмын ярианд dewa arimasen -ий оронд ja arimasen -ийг хэрэглэж болно.

4. -san
Япон хэлэнд -san дагаварыг гуравдагч этгээд эсвэл сонсогчын нэрийн ард залгагдаж хүндлэл үзүүлж буйг илэрхийлдэг. Өгүүлэгч өөрийнхөө нэрийн араас хэзээ ч хэрэглэдэггүй.
Watashi wa Kinura desu. Би Кимура
Anata wa Tanaka-san desu ka. Та Танака гуай юу?
Tanaka Haruo бүтэн нэр
Tanaka овог
Haruo өөрийн нэр

Хүнийг дуудахдаа овогийн нэрээр эсвэл бүтэн нэрийг хэрэглэнэ. Өөрийнх нь нэрийг ойр дотны найзууд бие биеээ дуудахад ашигладаг.

5. Асуух өгүүлбэр(1)
Япон хэлэнд гурван янзын асуух өгүүлбэр байдаг. Энд бид дараах хоёрыг сурья.
1) ka төгсгөлтэй асуух өгүүлбэр
Anata wa kenshuusei desu ka. Та дадлагажигч уу?
...Hai, kenshuusei desu. ...Тиймээ, дадлагажигч
...Iie, kenshuusei dewa arimasen. ...Үгүй, дадлагажигч биш.
Ийм төрлийн асууха өгүүлбэрт хариулахдаа заавал Hai тийм Iie үгүй хоёрын нэгийг өгүүлбэрийн өмнө нэмж өгөөрэй. Тэгэхгүй бол ихэд бүдүүлэг буюу ярилцагчаа хүндлэхгүй байгаа мэт сонсогдох болно.
2) Асуух үгтэй өгүүлбэр
Ano hito wa dare desu ka. Энэ хүн хэн бэ?
...Rao-san desu. ...Энэ бол Рао гуай.
Дээрх асуух өгүүлбэрт асуух үг нь dare(хэн) юм. Япон хэлэнд асуух өгүүлбэрийн үгүүдийн дараалал нь батлах өгүүлбэртэйгээ адилхан. Монгол хэлтэй төстэй.

6. -sai
Насыг хэлэхдээ тоолох дагавар болох -sai ийг насыг зааж байгаа тооныхоо араас залгадаг. Хүний насыг асуухдаа асууха үг nan ий араас залгаж nan-sai гэж хэрэглэнэ. Илүү хүндэтгэлтэйгээр асуух бол o-ikutsu -ийг nan-sai ийн оронд хэрэглэдэг. Ингэж асуусан тохиолдолд -sai ийг хэрэглэхгүй байж болно.
Tanaka san wa nan-sai(o-ikutsu) desu ka. Танака гуай, та хэдэн настай вэ?
...(Watashi wa) 28-sai desu. ...Би 28 настай.
...28 desu.

かたかな

aiueo
kakikukeko
sashisuseso
tachitsuteto
naninuneno
hahifuheho
mamimumemo
ya
yu
yo


rarirurero
wa


wo



n







Thursday, April 13, 2006

ひらがな

aiueo
kakikukeko
sashisuseso
tachitsuteto
naninuneno
hahifuheho
mamimumemo
ya
yu
yo


rarirurero
wa


wo



n







日本語の手帳

Миний бие бээр япон хэл сурах хүсэлтэй боловч яаж сурах аргаа олохгүй л байна.

Энэ блогоо "Япон хэл сурсан тэмдэглэл" гэж эхлүүлсний учир гэвэл өнөөдрөөс эхлэн би үзсэн бүхнээ энд тэмдэглэн үлдээж над шиг сурах гэж байгаа нэгэнд туслах, бас туслаж чадах нэгнээс дэмжлэг авах зорилготой бөлгөө.

За тэгээд намайг дагаад, намайг дагуулаад урагшаа...